ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ

 

                                                    МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр                                        Дугаар А/49                                                         Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.2 дахь хэсгийн " цалин хөлсөөр тооцно." гэсний дараа "Энэ тохиолдолд дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулж болно." гэж нэмсүгэй.

2.Энэхүү тушаалыг 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

САЙД А.АРИУНЗАЯА