Та компьютер сонгож чадахгүй байна уу?

DELL VOSTRO
График талдаа илүү сайн тул тоглоомчид, графикчид, вэб дизайнеруудад илүү тохирно.Ер нь бол дундаж хэрэглээтэй хүмүүст зориулагдсан загвар гэж болно.

DELL LATITUDE

Үнэтэй гэхгүй бол чанартай, эдэлгээ сайтай загвар. График карт нь тийм ч сайн биш, загвар дизайн нь муутай ч бусад нь харин сайн. Хатуу дискийн багтаамж бага. Өдөр тутмын ажилд их зай хэрэггүй биз.

DELL INSPIRON

Нийт массад зориулсан болохоор дотроо олон ангилалтай. Бүх юмны дундаж. Гол давуу тал нь хямдхан. Чанар эдэлгээ сайн биш боловч нэгэнт Dell учраас гамтай эдэлбэл хэдэн ч жил болж болно.

DELL XPS

Өмнөх Inspiron-ын сайжруулсан загвар гэж ойлгож болно. Extreme Performance гэсэн үгийн товчлол бөгөөд илүү сайн laptop гээд ойлгочиход болно. Оффис, ажил хэрэгт түлхүү зориулагдсан.

DELL ALIENWARE

Alienware нь бүх үзүүлэлтийг сайжруулсан laptop брэнд юм. Видео бэлддэг хүмүүст илүүтэй зориулагдсан.

 

DELL PRECISION

Гол зориулалт нь вектор графикийн ажлын компьютер юм байна. График талдаа сайн тул дизайнерууд, CAD болон инженерийн зураг зүй гэх мэт график програм дээр ажилладаг хүмүүс сонгож хэрэглэвэл тохиромжтой.

 

DELL G

Өмнөх Dell Inspiron Gaming Series-ийг залгамжилж 18 онд гарч ирсэн шинэ цуврал. G3, G5, G7 гэсэн үндсэн 3 модельтой.

Ер нь компьютерийн ертөнцөд 3 гэсэн тоо байвал i3, 5-аар эхэлсэн бол i5, 7 бол i7, 9 бол i9 процессортой гээд ойлгочиход бараг л болно.Тэгээд процессороо дагаад бусад бүх үзүүлэлт жигдхэн өсөж, буурна.