Давхар татварын гэрээ гэж юу бэ?.
Татварын тухай хуулийн 17 дугаар зүйл, Монгол Улсын гадаад улстай байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр"-ийн "Татварын харилцан тохирох" журмын хүрээнд байгуулсан баримт бичиг юм.
"Татварын харилцан тохирох" журам гэж юу бэ?.
"Давхар татварын гэрээнд " - д нийцээгүй байдлаар татвар ногдуулсан, эсхүл ирээдүйд ногдуулах нөхцөл үүсэх нь тодорхой болсон тохиолдолд татварын давхардлыг арилгах асуудлаар нөгөө улсын эрх бүхий этгээдтэй харилцан тохиролцох зорилгоор Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27 - ны өдрийн 293 тоот тушаалаар шинэчлэн баталсан журам юм.
Монгол улс 26 улстай "Давхар татварын гэрээ" гэрээ байгуулсан байдаг. Монгол Улс бусад улстай байгуулсан "Давхар татварын гэрээ"- ний жагсаалт болон Давхар татварын гэрээнүүдийг Татварын Ерөнхий Газрын сайтнаас харах боломжтой.