ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛТ

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад багц шинэчлэлтээр оруулсан гол гол өөрчлөлтүүдийг хүргэж байна.

   

                                 ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИХ                                           

  • Жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд 1 удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын 1 хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горимыг сонгон хэрэглэх боломжийг олгоно.
  • Жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнаж, татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлнө.
  • Жилийн 300 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнан татвар ногдуулах орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварын 90 хувийг буцаан авна.
  • 25 хувийн татвар төлөх босгыг 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлэн 6 тэрбум төгрөг болгосон.
  • Татварын тайлангаар гарсан алдагдлыг салбар харгалзахгүйгээр 4 жилийн хугацаанд шилжүүлэн тооцно.

       https://legalinfo.mn/mn/detail/14407

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИХ, ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ

  • Ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуйн нэгжийн дотоод, гадаадын анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл худалдан авсан хөрөнгө оруулагчийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна.
  • Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна.
  • Татварын хяналт шалгалт хийх, нөхөн ногдуулалтын акт гаргах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгон буурууллаа.
  • Ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжийн барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацааг 40 жилээс 25 жил болгон буурууллаа.

      https://legalinfo.mn/mn/detail/14407

 

ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ БОДЛОГЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

  • Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл худалдан авсан иргэнд 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг 6 сая төгрөг болгон нэмэгдүүллээ.
  • Ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

      https://legalinfo.mn/mn/detail/14410

 

АЛСЛАГДСАН ОРОН НУТАГТ ТАТВАРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

  • Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүний төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 50 хувиар, 1000 км-ээс дээш алслагдсан бол төлсөн татварыг 90 хувиар хөнгөлнө.
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, модны суулгац зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох татварыг 50 хувиар хөнгөлнө.

        https://legalinfo.mn/mn/detail/14407

 ТАТВАРЫН ТАЙЛАН ЗАЛРУУЛАГА ХЯЛБАР БОЛГОХ

  • Жилийн 6 тэрбум хүртэл төгрөгийн татвар ногдуулах орлоготой аж ахуйн нэгж жилд 2 удаа тайлан гаргана.
  • Хуульд заасан шалгуур хангасан бүх төрлийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцохыг зөвшөөрнө.
  • Ирүүлсэн татварын тайлангийн тоон мэдээлэл зөрүүтэй, алдаатай байвал татвар төлөгчид эргэн мэдэгдэж 3 хоногийн дотор залруулах боломжийг олгоно.
  • Татварын тайланг 1 жилийн дотор аливаа торгуульгүйгээр залруулах боломжийг олгоно.

        https://legalinfo.mn/mn/detail/14407

 ТАТВАРЫН ӨР ТӨЛӨХ ХУГАЦААНЫ ХӨНГӨЛӨЛТ

  • Татварын албаны үндэслэлгүй хураасан илүү төлөлтийг нэн тэргүүнд алдангийн хамт буцаан олгоно.
  • Хуульд заасан нөхцөл үүссэн, хүндрэлтэй татвар төлөгчийн өр төлөх хугацаа 2 сар хүртэл сунгадаг байсныг 2 жил хүртэл болгон нэмэгдүүлсэн.
  • Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх олон нийтэд ил тод, нээлттэй нэгдсэн зөвлөмжийг гарган татварын байцаагчид хуулийг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй болно.
  • Татварын хяналт шалгалтыг бүх аж ахуйн нэгжүүдэд бус зөвхөн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тохиолдолд хийнэ.

           https://legalinfo.mn/mn/detail/14403