Үнэ шилжилтийн тайлангийн тухай.

Үнэ шилжилтийг тайлан ХЭН, ХЭЗЭЭ, ЯМАР маягтаар тайлан гаргадаг бэ?

Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 -д заасны дагуу Үнэ шилжилтийн тайланг 4 ангилна.

1. ҮНЭ ШИЛЖИЛТИЙН АЖИЛ ГҮЙЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ТАЙЛАН

ХЭН

ХЭЗЭЭ

ХЭРХЭН ЯАЖ

Татвар төлөгчийн хяналтанд байгаа ажил гүйлгээ буюу харилцан хамааралтай этгээд хооронд ажил гүйлгээ хийсэн татвар төлөгч тайлагнана.

Жил эцсийн татварын тайлангийн хамт дараа оны 2 дугаар 10-ны дотор тушаана.

Батлагдсан маягтын дагуу тайлант хугацаанд хийгдсэн ажил гүйлгээний нэгтгэл, дэлгэрэнгүй мэдээллийг өссөн дүнгээр гаргана.

2. ДОТООД ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАН

Өмнөх татварын жилд 6 болон түүнээс их тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгч

Жил эцсийн татварын тайлангийн хамт дараа оны 2 дугаар 10-ны дотор тушаана.

Татварын ерөнхий газрийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн А/133 тушаалаар батлагдсан 4 дугаар хавсралтын маягтын дагуу гаргана

3. ЕРӨНХИЙ ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАН

а. Өмнөх татварын жилд 6 болон түүнээс их тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой.

б. Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд өмнөх татварын жилд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой

в. Гадаадын хөрөнгө оруулалттай татвар төлөгчид

Жил эцсийн татварын тайлангийн хамт дараа оны 2 дугаар 10-ны дотор тушаана.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар тушаалаар батлагдсан “Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам”-ыг баримтлан бэлтгэнэ.

4. УЛС БҮРЭЭР ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАН

а. Монгол Улсад татварын зорилгоор байрладаг үндэстэн дамнасан группийн толгой этгээд;

б. Доор дурдсан нөхцөлийн аль нэгийг хангасан тохиолдолд татварын зорилгоор Монгол Улсад байрладаг үндэстэн дамнасан группийн толгой этгээд бус группийн оролцогч:

  •  үндэстэн дамнасан группийн толгой этгээд нь татварын зорилгоор байрладаг улс, бүс нутгийн хуулийн дагуу улс бүрээр тайлан боловсруулах, тайлагнах үүрэг хүлээдэггүй;
  •  үндэстэн дамнасан группийн толгой этгээдийн татварын зорилгоор байрладаг улс, бүс нутаг нь Монгол Улстай олон улсын татварын хэлэлцээр байгуулсан боловч ТЕХ-ийн 27.2-т заасан хугацаанд эрх бүхий этгээд хоорондын хэлэлцээр байгуулагдаагүй;
  •  үндэстэн дамнасан группийн толгой этгээдийн татварын зорилгоор байрладаг улс, бүс нутагт системийн саатал гарсныг харьяалах татварын алба Монгол Улсад байрладаг үндэстэн дамнасан группийн оролцогч этгээдэд мэдэгдсэн.

в. ААНОАТ-ийн тухай хуулийн 27.2.2-т зааснаар хоёр ба түүнээс дээш үндэстэн дамнасан группийн оролцогч улс бүрээр тайлан гаргах үүрэг хүлээх тохиолдолд тэдгээрийн харьяалагдах үндэстэн дамнасан группийн толгой этгээд аль нэг этгээдийг тайлагнагч этгээдээр сонгож болох бөгөөд сонгогдсон тохиолдолд тухайн сонгогдсон оролцогч этгээд

Улс бүрээр үнэ шилжилтийн тайланг үндэстэн дамнасан группийн санхүүгийн жилийн сүүлийн өдрөөс хойш 12 сарын хугацаанд багтаан хүргүүлнэ.

Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн маягт, нөхөх заавар татах холбоос.

Маягт нөхөх заавар: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211269&showType=1

Маягт: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211268&showType=1

Дотоод үнэ шилжилтийн тайлангийн маягт болон маягт нөхөх заавар татах холбоос.

Маягт нөхөх заавар: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211272&showType=1

Маягт: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211271&showType=1

Ерөнхий үнэ шилжилтийн тайлангийн маягт болон нөхөх заавар татах холбоос.

Маягт нөхөх заавар: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211274&showType=1

Маягт: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211273&showType=1

Улс бүрээр үнэ шилжилтийн тайлантай холбоотой маягт, маягт нөхөх заавар, мэдэгдэл болон мэдэгдэл татах холбоос.

Маягт нөхөх заавар: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211276&showType=1

Маягт: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211275&showType=1

Мэдэгдэл: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211277&showType=1

Мэдэгдэл нөхөх заавар: https://legalinfo.mn/mn/detail?lawId=211278&showType=1