ГАР УТАСНЫ АПП-ААР ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ТООЛЛОГО ХИЙХ

      Үндсэн хөрөнгийн бүртгэлийн онцлог нь хөрөнгө тус бүр өөрийн бүртгэлийн дугаартай байдаг. Иймд санхүүгийн програмаас эд хөрөнгөнд наах (хөрөнгийн код, хөрөнгийн нэр, эд хөрөнгө хариуцагчийн) мэдээлэл агуулсан QR кодыг дансаар, хөрөнгийн бүлгээр, байршил, салбар нэгж, харилцагч, ажилтан гэх мэт шүүлтийн олон төрлөөс сонгон хэвлэн авч эд хөрөнгө дээр наасан байх шаардлагатай.

   2. Гар утсан дээр суусан ASSET апп-аар ороод нэвтрэх хэсэг дээр санхүүгээс өгсөн нэвтрэх нэр болон паспортыг хийгээд програм руу нэвтэрч орно. Дараа нь үндсэн хөрөнгө дээр наагдсан QR кодыг уншуулаад шаадлагатай бол үндсэн хөрөнгийн зургийг авч хадгална.

3. Үндсэн хөрөнгийн апп-аар тооллого хийхэд QR код, зураг оруулаад хадгалхад тухайн хөрөнгийн код, нэр, эзэмшигч, тооллого хийсэн ажилтан, бүртгэсэн огноо, байршил зэргийг автоматаар үүсгэж хадгалдаг. Мөн хөрөнгийн тооллого хийсэн ажилтанд өөрийн тоолсон хөрөнгийн мэдээлэл харагдах болно.

4. Үндсэн хөрөнгийг тоолж дууссаны дараа санхүүгийн програмын Үндсэн хөрөнгө цэснээс- Үндсэн хөрөнгийн тооллого гэж ороод шинэ горим үүсгэж эзэмшигч, байршил сонгоод Апп-аас татах товч дарж тооллогын үр дүнг оруулаад хадгална.