БАРААНЫ ТООЛЛОГО ХИЙХ ЗӨВЛӨГӨӨ

      Томоохон хүнсний дэлгүүр, сүпермаркет, сүлжээ дэлгүүрийн хувьд  бараа материалын байх ёстой үлдэгдэл тооллогоор дутвал, таны бизнесийн цэвэр ашгийг бууруулж, мөн тухайн бараа материалыг хариуцагч ажилтанд хариуцлагын асуудал үүсдэг. Ихэнх байгууллага тооллого хийхдээ цаг хугацаа их шаардсан үр дүнгүй тооллого хийх нь элбэг тохиолддог.

Иймээс тооллогын үнэ зөв бодитой, байлгахын тулд таньд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  •    Тооллогод бэлдэх- Дэлгүүрийн хувьд ихэнх бараа нь олон улсын GS1 стандартыг хангасан баркодтой байдаг бөгөөд зарим нэр төлийн бараа нь баркодгүй байдаг. Тэдгээр барааг үсэг эсвэл дахин давтагдашгүй тоо өгч баркоджуулж тооллого хийх бараа материал дээр нааж бэлдэх шаардлагатай. Хэрэв та прософт санхүүгийн програм хэрэглэдэг бол Тайлан цэсрүү ороод баркод хэвлэх тайланг дуудаж хэвлэх боломжтой. Барааны хөдөлгөөнийг хялбар бүртгэх 2 арга байдаг.

  • Тооллогын үлдэгдэл баталгаажуулах- Нэг төрлийн бүтээгдэхүүний үлдэгдэл олон байршилд байх тохиолдолд байршил хооронд барааг хувиарлах шаардлагатай. Жишээ нь: Тухайн дэлгүүр Бараа материалыг нөөцлөх агуулахтай бөгөөд барааг дэлгүүр рүү  шаардахын дагуу хөдөлгөөнөөр хувиарладаг бол хөдөлгөөний бүртгэлийг хийх шаардлагатай. Хөдөлгөөн хийгээгүй тохиолдолд Дэлгүүр байршил дээр тооллого хийхэд хөдөлгөөний дүнгээр тооллого дутна. Санхүү дээр бүртгэл хийхдээ Бараа материал-Хөдөлгөөн гэж ороод шинэ горим үүсгэж бүртгэнэ.

  • Тооллогыг утасаар хийх- Барааны тооллогыг гар утасны App ашиглан хийснээр тооллогод зарцуулах цаг хугацаа хэмнэж, тооллогын үр дүн илүү итгэлтэй, баталгаатай болно. Тооллогын Апп нь тухайн барааны баркодыг уншуулан байгаа үлдэгдлийн тоо болон бодит зургийг хавсарсгаж болно. Апп Хэрэглэгч бүр өөрийн нэвтрэх нэр болон кодоор нэвтэрч тооллого хийх бөгөөд апп ашиглан тасаг хариуцсан ажилтан лангууны дүүргэлт хийх барааны захиалгыг апп-аар шийдэх боломжтой.

 

Бараа материалын тооллого гэж ороод шинэ горим дуудаж тооллого хийсэн огноог тааруулаад байршил болон бүлэг дуудахад барааны үлдэгдэл болон тоолсон дүн шууд програмд орж ирнэ. Мөн тооллого хийсэн ажилтаны нэр харагдах бөгөөд тоологдоогүй үлдсэн бараа нь тоолсон ажилтны нэргүй орж ирдэг.  Санхүүгийн програмд Тооллого хадгалахад гар утасны апп дээр тухайн тооллого засах боломжгүй болж зөвхөн харах боломжтой болно.

Тооллого хийх журам батлах-Тооллогыг дурын өдөр тоолох нь учир дутагдалтай байдаг. Тооллогыг тогтсон өдөр, тооллого хийх ажилтны нэрийг батлан өгөх хэрэгтэй. Тооллого хийх хугацаа нь тодорхой болсон бол нярав тооллого хийх өдрөөс өмнө барааны шилжилт хөдөлгөөнийг хийж дууссан байх шаардлагатай. Өдөр бүр ямар нэг байдлаар зарлага, орлого хийгдэж эцсийн үлдэгдэл нь өөрчлөгдөх магадлалтай материалын тооллогыг богино хугацаанд, өдөр дамжуулахгүй хийж гүйцэтгэн дуусгах шаардлагатай.

 

Та бүхний ажилд өндөр амжилт хүсэе!