Барааны код үүсгэхдээ Агуулах -> Лавлах -> Материалын код гэж орход Материалын жагсаалт цонх нээгдэнэ. Уг цонхонд програмд бүртгэлтэй бүх барааны жагсаалт харагдах бөгөөд жагсаалтаас барааг шүүлт хийх видео заавар оруулав.
Видео оруулах
Барааны жагсаалтанд байхгүй барааг ШИНЭ горим үүсгэж програмд бүртгэж өгнө.Барааны код шинээр үүсгэхэд байгууллагын онцлог үйл ажилгааны чиглэл зэргээс хамаарч бүртгэл өөр өөр байдаг.
Жишээ нь Рестораны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд бараа материалыг доорхи байдлаар бүлэглэх боломжтой
- Худалдан борлуулах бараа (Архи, пиво, вино ...гм)
- Өөрөө үйлдвэрлэдэг Бэлэн бүтээгдэхүүн (Бүх төрлийн хоол, пицца, коктел, кофе, Сет, багц...гм)
- Түүхий эд мартериал (Бүх төрлийн хүнсний ногоо, мах, гурил, будаа ... гм)
- Хангамжийн материал (ажлын хувцас хэрэглэл,Малгай, бээлий, угаалгын нунтаг... гм)
- Түргэн элэгдэх материал ( аяга, архи, виноны бакалл, гм)
Барааны бүлэг тус бүрээр материалын код шинээр үүсгэх тодорхой бүртгэлийн онцлогууд байдаг.
Худалдан борлуулах барааны код шинээр үүсгэх:
Бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авч боруулдаг барааг бүртгэхдээ бэлтгэн нийлүүлэгчийн зарлагын баримтын дээрх дотоод код болон баркод, барааны нэрийг бичих бөгөөд зарим тохиолдолд барааны нэрний ард ( Гр-ийн) тавьж өгдөг. Жишээ нь Болор 750гр, Болор 500гр , Болор 1лирт ... гм
Анхаарах зүйл: Худалдан борлуулах барааг бүртгэхдээ худалдах үнэ, бөөний тоо, бөөний үнэ, татварын ангилал, нхат ангиалал сонгож өгөх хэрэгтэй уг мэдээллийг бүртгэж оруулсанаар борлуулалт хийх,Дэлгүүрийн пос мэдээлэл шинэчлэхэд барааны нэр орж ирэхгүй байх, татварын баримт хэвлэх зэрэг үйлдлүүд дээр алдаа өгөхгүй болно.
видео оруулах
Өөрөө үйлдвэрлэдэг бэлэн бүтээхдэхүүний код шинээр үүсгэх:
Үйлдвэрлэл явуулдаг байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэж гаргадаг бэлэн бүтээгдэхүүний шинэ бүртгэл үүсгэхдээ Бүтээгдэхүүн гэсэн чекийг заавал чеклэнэ.Хэрэв чекийг тавиагүй тохиолдолд тухайн бэлэн бүтээгдэхүүний стандарт өртөг буюу технологи картыг батлах боломжгүй болно.
Анхаарах зүйл: Бэлэн бүтээгдэхүүнийг бүртгэхдээ худалдах үнэ, бөөний тоо, бөөний үнэ, татварын ангилал, нхат ангиалал сонгож өгөх хэрэгтэй уг мэдээллийг бүртгэж оруулсанаар борлуулалт хийхэд худалдах үнэ орж ирэхгүй байх, Дэлгүүрийн пос мэдээлэл шинэчлэхэд барааны нэр орж ирэхгүй байх, татварын баримт хэвлэх зэрэг үйлдлүүд дээр алдаа өгөхгүй болно.
видео оруулах
Түүхий эд материалын код шинээр үүсгэх:
Ресторан, нарийн боовны үйлдвэр, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэж гаргадаг бэлэн бүтээгдэхүүний шинэ бүртгэл үүсгэхдээ Бүтээгдэхүүн гэсэн чекийг заавал чеклэнэ.Хэрэв чекийг тавиагүй тохиолдолд тухайн бэлэн бүтээгдэхүүний стандарт өртөг буюу технологи картыг батлах боломжгүй болно.