ХХОАТ-ын тухай хуулиас;
23 дугаар зүйл.Албан татварын хөнгөлөлт
Хөдөлмөрийн тухай хуулиас;
97 дугаар зүйл.Нийтээр амрах баярын өдөр
97.1.Дараах нийтээр тэмдэглэх баярын өдөр амарна:
97.1.1.Шинэ жил: нэгдүгээр сарын 1;
97.1.2.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
97.1.3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8;
97.1.4.Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15;
97.1.5.Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1;
97.1.6.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15;
97.1.7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;
97.1.8.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: арван нэгдүгээр сарын 26;
97.1.9.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29.
Нийгмийн даатгалын тухай хуулиас;
15 дугаар зүйл.Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөх хугацаа
Хөдөлмөрийн тухай хуулиас;
99 дүгээр зүйл.Ээлжийн амралт, түүний хугацаа
99.3.Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.
99.4.Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.
99.5.Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дараах нэмэгдэл амралт олгоно:
99.5.1. 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр;
99.5.2. 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр;
99.5.3. 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр;
99.5.4. 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр;
99.5.5. 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр;
99.5.6. 32 дахь жилээс ажлын 14 өдөр.