Зочид буудал
Өрөөтэй холбоотой мэдээлэл цаг алдалгүй ресепшн болон бусад менежерт хүрч байх нь хамгийн чухал юм. Өрөөний хэд нь зочинтой, засвартай, захиалгатай, цэвэрлэгээтэй зэрэг ашиглалтын мэдээлэл нэгдсэн байдлаар харагдана.
Зочинг хэр богино хугацаанд хүлээн авах нь буудлын томоохон үнэлгээ болдог. Тиймээс програмд зочны мэдээллийг урьдчилан дэлгэрэнгүй бүртгээд буудалд буухад нь хурдан шуурхай үйлчлэх боломжтой.
Жуулчны мөчлөг, улиралын байдлаас хамаарч олон төрлийн үнийг хугацааны завсраар нарийн тохируулах шаардлага үүсдэг. Мөн аялалын агентуудтай тусгайлсан үнээр гэрээ байгуулах хэрэгцээ гардаг. Үнэ болон хөнгөлөлтийн олон хувилбарыг програмд оруулж болно.
Тодорхой хугацаанд програм ашигласны дараа аль орны зочин хамгийн их байна, аль төрлийн өрөө илүү ашиглалттай байна, аль сард өрөөний ашиглалт өндөр байна зэрэг статистик тайлангууд авах боломжтой.
Үнийн санал авах
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!